Өнгөрсөн мягмар гаригт Шведийн хааны титэм болон хатан хааны жижиг титэм Стокгольмын сүмээс хулгайлагджээ.
Цагдаа нар уг хулгайн хэргийг төлөвлөгөөтэй гэж үзсэн байна. Мөн "Хулгайлагдсан эд зүйлс худалдаалагдах боломжгүй юм" гэж Шведийн цагдаагийн хэлтсийн үйл ажиллагаа хариуцсан хэлтсийн ажилтан Мария Эллиер хэлжээ.
Гэвч албаныхны мэдээлж байгаагаар хулгайч борлуулахын тулд объектуудыг устгах эрсдэлтэй байгааг дурьдсан байна.
Цагдаа нар гэрчийг хайж байгаа аж. Дашрамд дуулгахад Шведэд хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд зургаан жилийн хорих ял оноодог байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)