АНУ худалдааны маргааныг улам өргөжүүлж байгаа бол Хятад улс эсрэг арга хэмжээ авах болно гэж мэдэгдлээ.
Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Генг Шуан Вашингтоны 200 орчим тэрбум ам.долларын импортод 25 хувийн тарифыг оруулахаар төлөвлөж байгаа тухай мэдэгджээ.
Худалдааны асуудалд Хятадын тал байр сууриа хатуу барина гэдгээ хэлсэн аж.
Мөн тэрбээр "АНУ-ын шахалт, сүрдүүлэг нь Хятадад хэзээ ч нөлөөлөхгүй. Олон улсын хамтын нийгэмлэг бидний хийж гүйцэтгэсэн хүчин чармайлт, чин сэтгэлийн талаар маш тодорхой ярьж байгаа” гэжээ.
Б.Лхам