АНУ-ийн Хойд Калифорни мужид дахин шинээр гал түймэр гарсан байна. Түймэрт хоёр байшин шатсан бөгөөд мужийн иргэдийг нүүлгэн шилжүүлж, гал түймрийг унтраахаар тэмцэж байгаа аж. Энэ түймэр нь Хойд Калифорни мужийн ойролцоо гарч байгаа гурав дахь удаагийн гал түймэр юм.
Өмнө нь Марокино мужийн Ковело хотод өнгөрсөн ням гаригт "Eel Fire" нэртэй гал түймэр гарсан байна. Галд ихэр галт тэрэг, долоон байшин шатааж, 12000 орчим оршин суугчид хохирол амсжээ.
Р.Хишигжаргал