БНХАУ-Малайз улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, ард түмний ашиг сонирхлыг дээдлэхийн төлөө найрсаг бодлого явуулах хүсэлтэй байна.
“Хятад, Малайз хоёр уламжлалт нөхөрлөлийн хувьд хөгжингүй улсууд бөгөөд тэдний сонирхол нь харилцан адилгүй зөрүүтэй гэж” БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, гадаад хэргийн сайд Ван И ярив. Мөн тэлбээр Хятад Малайзын харилцааг стратегийн чухал ач холбогдол гэж үзэж байна.
Мөн Ван И Малайзийн дэмжлэгт талархал илэрхийлж, Хятад, Малайзын хамтын хүчин чармайлтыг санаачлан хэрэгжүүлж буй байгалийн түншүүдийн хувьд хоёр орны хамтын ажиллагааны цаашдын хэтийн төлөвийг нээж, хөгжилд хувь нэмрээ оруулах болно хэмээн онцолжээ.
Түүнчлэн талууд хоёр орны бизнесийг дэмжих ёстой гэж тэмдэглэв. Сүүлийн жилүүдэд хоёр орны нөхөрлөл томоохон хөгжил дэвшилд хүрч, хоёр орны ард түмэнд үр өгөөжөө өгч байна гэв.
Хятадыг сайн хөрш гэж үздэг нь Малайзын шинэ засгийн газар болон хоёр талын харилцаанд чухал ач холбогдолтой болж байна гэж үзжээ.
Малайзын Ерөнхий сайд Махатир Мохамед Хятадад хийх айлчлалын талаар хэлэхдээ “Малайз улс нөхөрлөлийг бэхжүүлж, худалдаа, аялал жуулчлал, соёл, боловсрол гэх мэт салбарт найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн тулд Хятадтай хамтран ажиллахыг хүсч байна. Хоёр талын холбоог шинэ өндөрлөгт хүргэх бөгөөд энэ нь зөвхөн хоёр ард түмэнд төдийгүй АСЕАН, бүс нутгийн хамтын ажиллагаа, дэлхий ертөнцөд эерэгээр нөлөөлнө” гэв.
Б.Лхам