Энэ оны эхний хагаст Мексик улс төсвийн тогтворжуулалтын сангаас 13.8 тэрбум песог (740 сая ам.доллар) зарцуулсан бөгөөд газрын тосны үнийг хедж хийхэд ашигласан тухай улирлын тайланд дурджээ.
Мексикийн Сангийн яамны ахлах эдийн засагч Алежандриа Салесесо газрын тосны хеджийн хөтөлбөрийн талаар сэтгүүлчдэд тусгайлан тайлбарлахаас татгалзжээ.
Өнгөрсөн хэдэн сарын турш газрын тосны үнэ өссөн нь Мексикт сөргөөр нөлөөлж байгаа бөгөөд дараагийн жил олсон орлогыг түгжихэд хүргэж магадгүй байгаа аж. Өнгөрсөн тавдугаар сард Bloomberg News-ийн мэдээлснээр тус улс экспортын барааны хеджийг бууруулахын тулд харилцагч талуудаас санал асуулга явуулжээ.
Ирээдүйн Ерөнхийлөгч Андре Мануэль Лопез Обрадоржийн баг Сангийн Яамны газрын тосны хеджийн хөтөлбөр, төрийн өмчит газрын тосны компани болох "Pemex"-тэй үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болно гэж мэдэгджээ.
Б.Лхам