БНХАУ-ын Сахилга бат хянан шалгах хорооноос авилгын хэрэгт холбогдсон 100 сэжигтнийг дэлхий даяар эрэн сурвалжилж байжээ.
100 сэжигтний жагсаалтад багтсан Шензен хотын цагдаа асан Зан Енггуан өөрийн нутагтаа эргэн ирсэн байна. Тэрээр 2010 онд АНУ-руу дүрвэсэн бөгөөд хээл хахууль авсан хэрэгт сэжиглэгдэж байсан юм. Тус хорооноос өнгөрсөн Бямба гарагт хийсэн мэдэгдэлдээ Зан эх орондоо эргэн ирж, бохир мөнгөө буцааж өгсөн гэжээ.