Хойд Солонгос тив хоорондын пуужингийн үйлдвэрт шинэ пуужин үйлдвэрлэж буйг АНУ-ын тагнуулын агентлагууд мэдээллээ. Энэ нь тив дамнан хүрэх боломжтой юм.
Тодруулбал, Пхеньян хотын захын Санумдонг хот дахь судалгааны томоохон төвд АНУ-д хүрэх чадвартай тив хоорондын пуужинг дор хаяж нэг, магадгүй хоёр шингэн түлшээр ажилладаг ICBM-тэй пуужин үйлдвэрлэж буйг сүүлийн хэдэн долоо хоногт авсан хиймэл дагуулын зургийг оролцуулан нотолгоо болгож байгаа аж.
Ройтерс агентлагийн мэдээлснээр хиймэл дагуулын дүрслэл нь пуужингийн барилга байгууламжийн цар хүрээг хамардаггүй зорчиж байгаа тээврийн хэрэгслийг харуулдаг.
Ерөнхийлөгч Доналд Трамп Твиттер хуудсандаа "Пхеньян цөмийн аюул занал байхгүй" хэмээн мэдэгдсэнээс хойш энэ ажлууд ийн үргэлжилж байна.
Мөн Сингапурт хийсэн дээд хэмжээний уулзалтын үеэр Доналд Трамп, Ким Жон Ун нарын хамтарсан мэдэгдлийн гол дөрвөн заалтад "2018 оны дөрөвдүгээр сарын 27-нд зарласан Панмунжомын тунхаглалын дагуу БНАСАУ нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахын төлөө ажиллана" хэмээн заасан байдаг.
Р.Хишигжаргал