Оросын Холбооны Улсад зохион байгуулагдсан Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Франц, Хорватын шигшээ багийн финалын тоглолтын үеэр хэсэг дүрэмт хувцастай иргэд үймүүлсэн билээ.
Маргааш нь “Pussy” гэх бослогын бүлэг тоглолтыг тасалдуулсан гэдгээ мэдэгдэж, “Путиний дарангуйллыг олон улсад мэдэгдэхийн тулд ийнхүү эсэргүүцлээ илэрхийлсэн” хэмээжээ. Энэ явдлыг зарим шинжээчид улс орныхоо нэр төрийг зориудаар унагах гэсэн оролдлого гэж үзэж байгаа юм.
Хуулийн дагуу уг бүлгийн гишүүдийг 15 өдрийн турш баривчлах, тус хамтлагийг 3-10 мянган рублиэр торгож, гишүүдийг нь 160 цаг албадан хөдөлмөр хийлгэхээр болсон юм. Мөн бүлгийн гишүүд болон дэмжигчдийг нь 2021 он хүртэл спортын арга хэмжээнд орохыг хязгаарласан билээ.
Л.Сайнбаяр