Лаосын өмнөд хэсэг үерийг усанд автсанаас үүдэн Хятадын Засгийн газар яаралтай хүмүүнлэгийн тусламжийг Лаосын нийслэл Виентиан хотод хүлээлгэн өгөв. Тодруулбал, БНХАУ-иын Засгийн газар 100 усан онгоц, 500 майхан, 100 усны тодруулагч зэрэг хэрэгслүүдийг тусламжаар илгээжээ.
БНХАУ-ын элчин сайд Ван Вентиан “Хятад, Лаос бол сайн ах дүүгийн холбоотой юм. Хүнд хэцүү үед хоёр улс зовлонгоо хуваалцаж, бие биенээ дэмжиж ажилладаг” гэжээ.
Хятадын ард түмэн гамшигт нэрвэгдсэн Лаосын ард түмэнд ихээхэн анхаарал тавьж байгаа аж. Лаосын үерт автсан хүмүүсийг аварч, туслахын тулд Хятадын Засгийн газар хүмүүнлэгийн тусламжийг нэн даруй үзүүлэхээр шийдсэн гэж Хятадын элчин сайд хэлэв.
Лаос улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын орлогч сайд Байнам Хаттияа Хятад улсын өгөөмөр тусламжид талархал илэрхийлье хэмээн мэдэгджээ.
Лаосын зургаан тосгоны 13,000 оршин суугчид үерт өртжээ. Мөн 11 хүн нас барж, 120 хүн далангийн нурангид орсон байна.
Б.Лхам