Туркийн Гадаад хэргийн яамнаас Монгол Улсаас хүн хулгайлах гэж оролдсон гэх мэдээллийг эрс няцаажээ. Тодруулбал, өчигдөр буюу даваа гаригт Туркийн Гадаад хэргийн яамны төлөөлөгч Хами Аксой хэвлэлийнхэнд “Монгол Улсын газар нутаг дээр хүн хулгайлах оролдлого хийсэн гэх хэрэгт Туркийн Засгийн газар ямар ч хамаагүй. Биднийг энэ явдалтай холбоотой мэтээр бичиж, мэдээлж байгаад үнэхээр харамсч байна. Энэхүү мэдээлэл нь ямар ч үндэслэлгүй бөгөөд Туркийн Засгийн газар эрс няцааж байна” гэж мэдэгджээ.
Тэрээр Анкара дахь Монгол Улсын элчин сайдтай уулзаад, Турк иргэнийг хулгайлсан гэх хэрэгт хандаж буй Монголын эрх баригчдын хандлагыг хүчтэй эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн гэв. Мөн Туркийн талаас Монгол Улс Гюлений бүлэгтэй холбоотой улсын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцож, худал мэдээлэл тараасан хэмээн буруутгажээ. Цаашдаа Монголын эрх баригчид тус улсад үйл ажиллагаа явуулж буй террорист бүлгэмүүдийн эсрэг шаардлагатай арга хэмжээг авна гэж найдаж байна гэжээ.
Гэрийнхээ ойролцоогоос үл таних этгээдүүдэд хулгайлагдсан гэх Вейсел Ачкай өөрийгөө Гюлен бүлэгтэй ямар ч хамааралгүй, “Улаанбаатар Эмпати” сургууль 2016 оноос Германы хөрөнгө оруулалттай болж, Туркээс ямар ч холбоогүй болсон хэмээн мэдэгдээд байгаа билээ. Түүнийг хулгайлсан этгээдүүд хэн байсан тухай одоо болтол ямар нэгэн мэдээлэл гараагүй байна.
Эх сурвалж: BBCTurkish, AFP
Сэтгэгдэл (11)