Индонезийн нийслэл Ломбок хотод 6.4 баллын хүчтэй газар хөдлөлт болсоны улмаас арван дөрвөн хүн амь үрэгджээ. Мөн 1000 орчим орон сууц сүйдсэн байна.
Газар хөдлөлт өглөө 5 цаг 45 минутын орчимд болсон байна. Өөрөөр хэлбэл хүмүүсийг унтаж байхад газар хөдлөлт болсон гэсэн үг юм.
Индонезийн Гамшгаас хамгаалах ерөнхий газрын мэдээлснээр Балигаас зүүн тийш 140 километрийн зайд 162 хүн шархаджээ.
Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбоо хэдэн хүн алга болсныг тогтоохоор ажиллаж байгаа аж. Сайн дурынхан цагдаа, аврах багийнхантай нэгдэж шархадсан хүмүүст туслах, амь үрэгдсэн хүмүүсийг хайж олох ажлыг эхлүүлсэн байна.
Индонезийн Үндэсний гамшгийн эрэл хайгуулын баг, аврах албаны мэдээлж байгаагаар нас барагсдын дунд Малайзын иргэн байсан гэжээ.
Б.Лхам