Өмнөд Солонгост онлайн борлуулалт нэмэгдсэнтэй холбоотойгоор жижиглэн худалдааны борлуулалт энэ оны эхний хагаст өссөн үзүүлэлттэй гарчээ.
Худалдаа, аж үйлдвэрийн яамны мэдээлснээр дээрх үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад онлайн болон офлайн борлуулалттай 13 компанийн борлуулалт хагас жилийн хугацаанд 7.4 хувиар өссөн байна.
Тодруулбал, онлайн худалдааны борлуулалт 16.3 хувиар, харин офлайн дэлгүүр дэх борлуулалт 2.7 хувиар тус тус өсчээ.
Мөн офлайн жижиглэн худалдаалагчдын орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 66.8 хувиар, Онлайн жижиглэн худалдаалагчдын орлого 33.2 хувиас 37.5 хувь хүртэл өссөн байна.
Хүнсний хэрэгцээ, захиалга хийх, мөн интернетийн зуучлалын компаниудаар дамжуулан гэр ахуйн хэрэгсэл худалдан авах зэрэг үйлчилгээг онлайнаар авах хэрэглэгчдийн тоо хурдацтай өсч байна.
Гол их дэлгүүрийн борлуулалт 1.6 хувиар өссөн боловч гол хөнгөлөлттэй дэлгүүрийн сүлжээгээр борлуулалт 1.8 хувиар буурсан нь онлайн борлуулалт хэр хөгжиж байгаа нь харагдах юм.
Б.Лхам