Камбожийн Ерөнхий сайд Хун Сений нам 125 суудал авчээ. Энэ талаар Хун Сен өөрийн цахим хуудсандаа ардчиллын замыг сонгосон хүмүүст талархал илэрхийлжээ.
Харин шүүмжлэгчдийн зүгээс санал хураалт нь худлаа бөгөөд Хун Сенийн засгийн газар эрх мэдэл бүхий зам мөрийг дагаж байна гэж үзжээ.
Камбожийн Үндэсний аюулгүй байдлын намын тэргүүн Сам Райнси "Бид эсэргүүцлийн тайван жагсаал цуглаан хийх хэрэгтэй" гэжээ. Мөн Камбожийн ард түмэн олон улсын хамтын нийгэмлэгээс Хун Сен-ийн засгийн газарт хориг тавихыг хүсэх ёстой гэв.
Олон улсын зүгээс хариу мэдэгдэл ирж байгаа бөгөөд Цагаан ордноос "Чөлөөт, шударга бус сонгууль болсон бөгөөд энэ нь Камбожийн ард түмний хүслийг төлөөлөхгүй байна" гэсэн мэдэгдэл гаргасан байна.
Дээрх үйл явдлаас үүдэн Ерөнхийлөгч Трамп Камбожийн Засгийн газрын зарим гишүүдэд визний хязгаарлалтыг нэмэгдүүлж болзошгүй байгаа аж.
Б.Лхам