Долдугаар сарын 29-ний ням гарагт Туркийн өмнөд Анталяа мужид аялал жуулчлалын автобус осолджээ. Ослын улмаас Туркийн хоёр иргэн амиа алдаж, 30 хүн шархадсан байна.
Анталяагийн ойролцоох жижигхэн хот болох Акзекийн захад автобус хоёр суудлын машинтай мөргөлджээ.
Demiroren News Agency (DHA) мэдээлэхдээ Туркийн төв хэсэгт орших Каппадоки хот руу 31 жуулчин жолооч, жолоочийн туслах гэсэн бүрэлдэхүүнтэй аялаж байсан талаар мэдээлжээ.
Ослын дараа хэд хэдэн түргэн тусламжийн аврах багууд ажилласан байна. Шархдагсдын ихэнх нь Хятад хүмүүс байсан бөгөөд орон нутгийн эмнэлгүүдэд эмчлүүлж байгаа аж
Л.Сайнбаяр