Ереванд долдугаар сарын 27-ны баасан гаригт, 2008 онд эсэргүүцлийн жагсаалыг хүч хэрэглэн тараасан гэх хэргээр ерөнхийлөгч асан Армен Роберт Koчаряныг баривчиллаа хэмээн РИА Новости мэдээлсэн байна.
"Шүүх баривчлахаар шийдсэн. Дэлгэрэнгүй мэдээлэл би хэлж чадахгүй" гэж экс ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Арам Орбелян хэлжээ.
Армени улсын хуулинд зааснаар мөрдөн шалгах хүсэлтийн дагуу шүүх хоёр сар баривчлах тухай шийдвэр гаргасан аж.
Роберт Koчарян 1998-2008 онд Армений Ерөнхийлөгч асан бөгөөд түүнийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу яллаж байгаа гэнэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгийн эсрэг 2008 оны гуравдугаар сард Ереваны төвд болсон жагсаал цуглаан бослогыг тараасантай холбогдуулан "Үндсэн хуулийн дэг"-ийг зөрчсөн гэж үзжээ.
Сонгуулийн дараах эсэргүүцлийг Арменийн анхны ерөнхийлөгч Левон Тер-Петросяноор удирдуулсан сөрөг хүчнийхэн зохион байгуулсан. Цагдаа нар эсэргүүцэн жагсагчидтай мөргөлдөх үеэр арваад хүн амь үрэгдэж, 200 орчим хүн шархаджээ.
Кочарян нь энэ бүхнийг гүтгэлэг хэмээн үгүйсгэж, тэднийг улс төр хийж байна хэмээсэн байна.
Роберт Кочарян нь 1998 оны гуравдугаар сарын 30-наас 2008 оны дөрөвдүгээр сарын 9-ний хооронд Арменийн хоёр дахь ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Бүгд найрамдах Нагорно-Карабахын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөгүй анхны ерөнхийлөгч билээ. 1997-1998 онд Арменийн Ерөнхий сайд байсан аж
Л.Сайнбаяр
Сэтгэгдэл (1)