2003 оны долдугаар сараас хойш Ангараг гаригийг анх удаа энгийн нүдээр харах боломж өчигдөр тохиолоо. Шөнийн оддын дундаас Ангараг гаригийг танихын тулд сар дэлхийн сүүдэрт нуугдах үед хүрээ үүсэх бөгөөд тэр хэсэгт жижиг улаан од харагдана.
Улаан нүдэн гариг дэлхийн дагуултай маш ойрхон зөрж өнгөрөх учраас одон орны дуран ашиглалгүйгээр шөнийн 03:30-05:13 цагийн хооронд харагдсан билээ.
Дэлхий Ангараг гариг ойртох үзэгдэл 15-17 жилд нэг тохиодог бөгөөд хоёр гаригийн хоорондын зай ойртож 55 сая км-т хүрсэн аж.
С.Нацаг