Дэлхийн Худалдааны Байгууллагын тэргүүн "дэлхийн худалдааны дайн" хэмээн нэрлээд байгаа энэ процессыг зогсоох ганц арга бол дэлхийн улс орны тэргүүнүүд улс төрийн зөвшилцөлд хүрэх гэв. Өчигдөр Женев хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр ДХБ-ы тэргүүн Роберто Азеведо энэ байдал цаашид үргэлжлэх нь дэлхийн эдийн засагт хохиролтой хэвээн ярив.
Тэрээр энэ бол улс төрийн нөхцөл байдал. Улс төрийн түвшинд шийдэгдэх ёстой. Байдал энэ хэвээрээ байвал улс орнуудын эдийн засаг удааширч, худалдан авах чадвар буурна гэсэн юм.
Ц.СУВД