Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпин өнгөрсөн лхагва гаригт Өмнөд Африкийн Йоханнесбург хотод БРИКС-ийн бизнес форумд, “Таймс чиг хандлага нь нийтлэг хөгжлийг хангах байдал" нэртэй илтгэл тавьжээ.
“Бидний хамтын ажиллагаа дэлхийн эдийн засгийн сэргэлт, өсөлтөд ихээхэн хувь нэмэр оруулна. Бид дэлхий ертөнцөд гарч буй томоохон өөрчлөлтүүдийг харж байна. Энэ бол бидний хувьд боломж бас сорилт юм. Бид БРИКС-ийг дэлхийн шилжилтийн түүхэн үйл явцтай холбон авч үзэх ёстой” хэмээн Ши Жиньпин онцолжээ.
Мөн тэрбээр хөгжиж буй зах зээл болон хөгжиж буй орнууд дэлхийн эдийн засгийн өсөлтийн 80 хувийг бүрдүүлж байна. Валютын ханшийн тооцоон дээр үндэслэн эдгээр орнууд дэлхийн эдийн засгийн бүтээгдэхүүний 40 орчим хувийг эзэлж байна. Дэлхий нийтийн засаглалын системийн хувьсал, ялангуяа зах зээлд шинээр гарч ирж буй болон хөгжиж буй орнууд, мөн дэлхийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдал, бүх улс орны хөгжилд ихээхэн нөлөө үзүүлнэ.
Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр нь олон улсын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагааны дэлгэрэнгүй төлөвлөгөө юм. БРИКС-ийн орнууд өөрсдийн нөхцөл байдалд тулгуурлан, 2030 оны хөтөлбөрийн удирдамжийг дагаж мөрдөнө.
Бид эдийн засаг, нийгмийн хөгжлийг зохицуулж, хүрээлэн буй орчныг хамгаалж байж хүн амаа аз жаргалтай байлгаж, аз жаргалыг мэдрүүлэх болно. Бид хүн ба байгаль хоёрын хоорондын зохицолыг баталгаажуулж, олон улсын хамтын нийгэмлэгийн Парисын гэрээнд дэмжлэг үзүүлэх ёстой. Бид байгаль дэлхийгээ хүндэтгэж, ногоон хөгжлийг хангах экологийн тогтолцоог хөхүүлэн дэмжих хэрэгтэй. Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөгжлийн албан ёсны туслалцаа үзүүлэх амлалтаа биелүүлэхийг хөгжингүй орнуудад уриалж байх шаардлагатай зэрэг дэлхий нийтэд тулгамдаж байгаа олон хүчин зүйлүүдийг дурджээ.
Б.Цэрэнлхам
Сэтгэгдэл (1)