Грекийн Мата хотод гарсан гал түймрийн улмаас 74 хүн амиа алдаж, 172 хүн гэмтжээ. Мөн мянга гаруй барилга, 300 гаруй автомашин сүйдсэн байна. Матагийн далайн эргийн ойролцоогоос галын дөлөөс зугтсан ч амжилгүй хүүхдээ тэврэн нас барсан 26 цогцсыг олжээ.
Матагийн далайн эргийн оршин суугчид болон жуулчид байшин, машиндаа нас барсан байдалтай олджээ. Хүмүүс болоод нохойны шатаж буйг AFP-ийн гэрэл зурагчин харсан байна.
Грекийн хэвлэл мэдээллийнхэн уг гамшигийг "үндэсний эмгэнэл" хэмээн тодорхойлсон бөгөөд Ерөнхий сайд Алексис Ципрас Боснид гурван өдрийн гашуудал зарлажээ.
"Аргаа барсан хүмүүс галын дөлнөөс зугтан, далайн эрэг рүү дөхөж байна" хэмээн Онцгой байдлынхан мэдээлсэн байна.