Өнгөрсөн даваа гаригт Лаос улсад хүчтэй борооны улмаас үер болж, хэдэн зуун хүн амиа алдаад байгаа бөгөөд хот усанд автаад байгаа юм. Үүнээс үүдэн оршин суугчдыг нүүлгэж эхэлжээ. Үерийн улмаас 6600 орчим хүн орон гэргүй болоод байгаа талаар албаныхан мэдээлж байна.
НҮБ болон Сингапур, Тайланд зэрэг орнууд Лаост тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.
Нэг тэрбум долларын өртөгтэй жижиг хэмжээний туслах далан дээр хүчтэй бороо орсны улмаас эвдэрчээ. Харин инженерүүд туслах даланг сэргээн босгохоор ажиллаж байгаа аж.
Б.Цэрэнлхам