Монгол Улсаас Бүгд Найрамдах Монтенегро Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Баттунгалаг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Монтенегро Улсын Ерөнхийлөгч Мило Джукановичид Итгэмжлэх жуух бичгээ барив.
Ерөнхийлөгч Мило Джуканович Элчин сайдыг хүлээн авч уулзаж, Монгол, Монтенегрогийн хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа. Уулзалтын үеэр Элчин сайд Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг уламжлав. Тусгаар тогтнолоо шинээр сэргээгээд 10 гаруй жил болж буй Монтенегро, хөгжиж буй Монгол Улсын хувьд эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлал тэргүүлэх салбар мөн тул эдгээр салбарт хамтран ажиллах нь чухал гэдгээ талууд илэрхийлэв.
Элчин сайд Г.Баттунгалаг Монтенегрого Улсын нийслэл Подгорица хотод ажиллах үеэрээ тус улсын Соёлын сайд, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга зэрэг албаны хүмүүстэй ажил хэргийн уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцов. Аялал жуулчлал, уул уурхайн салбарт харилцан туршлага солилцох, мөн иргэд хоорондын харилцааг дэмжихэд чиглэсэн соёлын арга хэмжээ зохион байгуулахаар болов.
Гадаад харилцааны яам
Сэтгэгдэл (1)