Өнгөрсөн 4-р сарын Панмунжомд болсон хоёр Солонгосын уулзалтаас хойш хоёр орны харилцаа сайжирч байна. Түрүү сард тохирсныхоо дагуу Сөүл, Пёньяныг холбох төмөр замыг шинэчлэх, сайжруулах ажлын хүрээнд өнөөдөр хоёр орны хамтарсан албаныхан хилийн дагуух төмөр замд үзлэг шалгалт хийх аж.
Өмнөд Солонгосын Нэгдэлийн яамны мэдэгдснээр Кэсон өртөө болон хилийн зурвасын дагуу шалгалт хийж, үүний дараагаар хоёр талын уулзалт хийнэ гэв. Сөүлийн талаас 15 хүний бүрэлдэхүүнтэй баг, Пёньяны талаас 6 хүний бүрэлдэхүүнтнй төлөөлөгчид ажиллана.
Ц.Сувд
Сэтгэгдэл (1)