Их хэмжээний бороо орж үерлэсний улмаас Дэлхийн аваргын тоглолтууд болсон Волгоград-Арена усанд автжээ. Энэхүү цэнгэлдэхийг 17 миллиард рублиэр, 45 мянган хүний суудалтайгаар барьсан бөгөөд энэ оны гуравдугаар сард барилгын ажил бүрэн дуусч ФИФА-гийн төлөөлөгчид эцсийн хяналт шалгалт хийхээр ирээд бүрэн сэтгэл хангалуун гэсэн үнэлгээг өгөөд байсан.
Тус цэнгэлдэхэд Дэлхийн аваргын хэсгийн тоглолтуудаас Тунис-Англи, Нигери-Исланд, СаудынАраб-Египетийн багуудын тоглолтууд болсон билээ.
Л.Сайнбаяр