Канадын Торонто хотод ням гарагийн орой Дэнфэнне өргөн чөлөөний ойролцоо 13 хүнийг шархдуулж, нэг хүний амь насыг хөнөөсөн халдлага болжээ.
Хэргийн газарт байсан гэрч нарын хэлж байгаагаар гэмт этгээдүүд буудаж байгаад хэсэг зогссоноо, дахин буудаж эхэлсэн гэжээ.
Торонтогийн цагдаа нар амиа алдсан иргэдийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Халдлагад өртөн гэмтсэн хүмүүс эмчлүүлж байгаа хэмээн BBC агентлагаас мэдээллээ.
Эх сурвалж: BBC агентлаг