Энэ зуны солилцооны наймааны цонхооор хийгдээд буй хамгийн том солилцоогоор Криштиану Роналдугийн солилцоо нэрлэгдээд байна. Түүний Реал Мадридаас Ювэнтүсрүү шилжсэн шилжилт нь сошиал медиа, хувьцаа, борлуулалт, нэр хүнд гэх мэт олон зүйл дээр нөлөөллөө үзүүлж байна.
Өөр нэгэн зүйл нь чадварлаг тоглогчдыг Ювэнтүсд нэгтгэхэд гол гүүр нь болж буй юм. Роналдуг дагаад Реал Мадридаас Марсэло ирэн гэх яриа одоог хэр нь яригдсаар буй.
‘Хөгшин хатагтай’ нар энэ зуны солилцооны цонхыг ашиглан өөр нэгэн том наймаа хийхээр зэхэж буй нь экс хагас хамгаалагч Пол Погбагийн солилцоо юм.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ювэнтүс клуб аль хэдий нь Пол Погбатай холбогдож хувийн байдлаар тохиролцоо хийсэн гэнэ. ‘Улаан Чөтгөр’ -үүдтэй үнийн дүн дээрээ тохиролцоход л дэлхийн хамгийн өндөр үнэтэй наймаануудын нэг биеллээ олох юм.
Энэ наймааны талаар Ювэнтүс клубын Ази дахь төлөөлөгч, TRB -ын ерөнхий редактор Чезарэ Полэнги энэхүү наймаа явагдах нь цаг хугацааны асуудал болсон. Погбаг авч ирэхийн тулд зарим тамирчдаа явуулах хэрэгтэй болсон. Тэдний нэг нь Пьянич байж магадгүй гэжээ.
Өөр нэгэн Ювэнтүстэй холбоотой солилцооны цуурхал байгаа нь Гонзало Игуайны Челсирүү явах шугам юм. Түүнийг хуучин дасгалжуулагч Сарритайгаа эргэн нэгдэн гэсэн мэдээллүүд хөвөрч байгаа юм.
Л.Сайнбаяр