Английн Премьер лиг эхлэхэд хэдхэн сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Жил өнгөрөх тусам лигийн өрсөлдөөн, чанар дээшлэж байгааг илтгэх зүйл бол шилдэг багуудаас гаднах дундаж багуудын солилцоонд зарцуулж байгаа мөнгөн дүн билээ.
Жил бүр том багуудтай тогтмол сайн өрсөлдөөн үзүүлдэг Эвэртон клуб түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй гэрээгээ хийлээ. Эзэн нь Бразил довтлогч Ричарлисон ажээ. Түүнийг 50 сая паундаар үнэлж Уатфордод төлснөөр Ливерпүүл хотод ирж байгаа аж.
Ричарлисоны хувьд өнгөрсөн улиралд Уатфордод 11.5 сая паундаар Бразилаас ирж байсан бол нэг улирал тоглоод багаа сэлгэж байна.
Эвэртон клубын хамгийн өндөр үнээр худалдан авч байсан тамирчин бол Гилфи Сигурдсон байсан бөгөөд түүний амжилтыг Ричарлисон эвдсэн юм.Тэрээр өнгөрсөн улиралд 38 тоглолтод оролцож 5 гоол оруулсан юм.
Л.Сайнбаяр