Умард Солонгост нийлүүлэх нефть, нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг зогсоох АНУ-ын хүсэлтийг Орос, Хятад хоёр унагалаа. АНУ Пёньян цөмийн зэвсгээсээ бүрэн татгалзах хүртэл хүчтэй шахалт үзүүлэх хэрэгтэй гэж үздэг ба АНУ өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Умард Солонгосын хоригийн хороонд Умард Солонгос тавьсан хориг арга хэмжээг зөрчсөн гэх үндэслэлээр хүсэлт гаргаад байна.
Энэ жилийн 5-р сарын 30-ны байдлаар гэхэд усан онгоцноос усан онгоц хооронд боловсруулсан нефтийн бүтээгдэхүүн хууль бусаар тээвэрлэсэн 89 тохиолдол гарсан аж Умард Солонгосын нийлүүлэлтийг таслахад газрын тос, эрчим хүчний бүтээгдэхүүн хамгийн ихээр нийлүүлдэг Хятад, Оросын дэмжлэг хэрэгтэй байгаа юм.
Харин Орос, Хятад хууль бус тээвэрлэлтийг нотлоход цаг хугацаа шаардлагатайаас гадна одоогийн нотолгоонууд хангалттай бус гэж үзэж байна.
Ц.Сувд
Сэтгэгдэл (2)