БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин энэ долоо хоногт Африкт айлчилна. Хятадын эдийн засгийн өсөлт, стратегийн зорилтууд жилээс жилд өсч байна. Мөн Африкийн худалдааны хамгийн том түнш юм. Хоёр улсын худалдаа 2014 онд 220 тэрбум ам.долларт хүрч дээд амжилт тогтоожээ.
Хятадын сонирхол зөвхөн худалдаатай холбоотой биш гэдгийг CNN агентлаг онцолж байна.
Ши Жиньпиний айлчлалын хуваарь одоогоор гараагүй байгаа бөгөөд энэ сарын 25-нд Өмнөд Африк руу БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор оросын удирдагч Владимир Путинтай хамт очих аж.
Энэ уулзалт нь Ази, Европ, Зүүн Африкийн эдийн засгийн харилцаа холбоог сайжруулах зорилготой юм.
Б.Цэрэнлхам