Шведийн нутагт гарсан ойн түймэр хойд зүгт эрчээ авч Арктикийг бүслээд байгаа бөгөөд, олон улсын тусламжийг авахыг хүсжээ.
Лхагва гаригт үдээс хойш Лалын хойд хэсэгт 44 галт тэрэг шатсан байна.
Цаг агаар хэт халж , ган гачиг болж байгаа нь түймэр гарах болсон гол шалтгаан болж байгаа бөгөөд үндэсний цаг уурын албанаас ихэнх улс оронд гал түймрийн сэрэмжлүүлэг өгч байна.
Мөн Итали, Норвеги улсууд тусламжийн гал сөнөөх нисэх онгоцыг илгээсэн байна.
Итали уруу Канадын CL-415 хөлгийг 13-ийг илгээсэн бөгөөд тус бүр нь 6000 литр ус авч явж чаддаг байна. Норвегийн үндэсний өргөн нэвтрүүлэг НРК-ийн мэдээлснээр, 10 нисдэг тэргийг хөрш зэргэлдээ хөршдөө туслуулахаар илгээсэн бөгөөд Норвеги уруу галын дэгдэлт тархаж болзошгүй гэсэн байна.
Хээрийн түймэр нь хэсэг хэсгээрээ хэдэн өдөр үргэлжилж байгаа аж. Гал командлагч Бритта Рамберг Шведийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярихдаа Жарманд дахь гал нь "хамгийн том бөгөөд хурдацтай тархсан" гэж мэдээлжээ. Албаны зөвлөгөөнүүдэд энэ гал түймэр нь 1600 га газарт тархсан байсан бөгөөд мягмар гаригт 3000 га болж тэлжээ.
Л.Сайнбаяр