Тайландын агуйд түгжигдсэн хүүхдүүд эсэн мэнд аврагдсан билээ. Тэдгээр хүүхдүүд өнгөрсөн долоо хоногоос Чан Рай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд өнөөдөр хэвлэлийн бага хуралд оролцсоноор гэртээ харьцгаах юм.
Тодруулбал, хөлбөмбөгийн багийн гишүүн 12 хүүхэд, дасгалжуулагчийн хамт аялж яваад Тайландын хойд хэсгийн Там Луан Нан Нон нэртэй агуйд үерийн улмаас арав гаруй хоног түгжигдээд байсан юм.
Б.Цэрэнлхам