Хорватын ерөнхийлөгч Колинда Грабар-Китарович 2018 оны ДАШТ-ий үеэр дэлхийн удирдагчдад өөрийн улсын өмсгөлөө гардуулсан билээ. Тэрбээр Владимир Путин болон Доналд Трамп хоёрт өмсгөл бэлэглэхэд хоёул тохиолдлоор 9 дугаартай байж таарчээ.
Колинда Гарбар-Китарович долдугаар сарын 7-ны өдөр Кремлинд Хорват-Оросын тоглолт эхлэхээс өмнө Путинд бэлгээ гардуулжээ. Хэдэн өдрийн дараа Брюссельд болсон НАТО-гийн уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампд өмсгөл өгөх боломж олдсон байна.
Хорват улсын тугтай адил улаан, цагаан өнгөөр хосолсон тус өмсгөл нь ардаа Путин, Трамп хэмээн өөрсдийнх нь нэрийг бичсэн бөгөөд адилхан 9 гэсэн дугаартай аж. Зөвхөн тус хоёр том гүрний удирдагч бэлэг аваагүй гэнэ. Тухайлбал НАТО-гийн уулзалтын үеэр Хорват, Английн шигшээ багууд тоглосон өдөр Их Британийн ерөнхий сайд Тереза Мейд ч өмсгөл бэлэглэжээ. Гэсэн ч өмсгөлийн дугаар 10 байсан гэнэ.
2018 оны ДАШТ-ий үеэр Колинда Грабар-Китарович гурван удаа үндэсний багаа дэмжихээр Орос руу нисэн, тоглолтууд үзсэн байна. Хорватын шигшээ баг мөнгөн медаль авахад Хорватын ерөнхийлөгч бүх тоглогчоо тэврэн, халуун дулаанаар баяр хүргэж байсан юм.