Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод чөлөөт бөхийн залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ. Эрэгтэйчүүдийн 21, эмэгтэйчүүдийн 16 дахь удаагийн тэмцээн Шинэ Дели хотын “Yamuna Sports Complex” цогцолборт болох бөгөөд манайхаас нийт 19 бөх хүч үзэх юм байна. Тухайлбал тэмцээний эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Б.Түмэнцогт, 61 кг-д Б.Ууганбаяр, 65 кг-д Э.Бямбадорж, 70 кг-д Д.Батзул, 74 кг-д Б.Бат-Эрдэнэ, 79 кг-д Б.Цэрэндаш, 86 кг-д Б.Оргилох, 92 кг-д Ч.Алтангэрэл, 97 кг-д О.Бат-Эрдэнэ, 125 кг-д Э.Бат-Эрдэнэ нар барилдах аж.
Харин эмэгтэйчүүдийн 50 кг-д Н.Анударь, 53 кг-д Б.Энхцэцэг, 55 кг-д Б.Халиунаа, 57 кг-д Б.Энхтүвшин, 59 кг-д Ө.Пүрэвсүрэн, 62 кг-д Н.Энхтуяа, 65 кг-д Э.Дэлгэрмаа, 72 кг-д Ц.Хулан, 76 кг-д Б.Оюунбагана нар зодоглох гэж байна. Энэ тэмцээнд Монголын баг тамирчдыг гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан удирдах оролцох бол шүүгчээр олон улсын шүүгч Ю.Батсайхан ажиллана. Тус тэмцээн энэ сарын 22-нд өндөрлөх юм.
С.Нацаг