Мягмар гарагийн өглөө Майами-Даде мужийн Цагдаагийн газар руу агаарт дэлбэрэлт болж байгааг харсан хүн залгаж мэдээлсэн байна. Нисэх онгоцны сүйрлээс хоёр хохирогч олдсон бөгөөд хохирогч нарын хэн болох нь одоогоор тодорхойгүй байгаа аж..
Уг нисэх онгоцоор сурагч сургалт хийж байсан байж магадгүй гэж Майами-Даде мужийн Цагдаагийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Элвэро Забалэта хэлэв.
Майамигийн Нисэх онгоцны буудлаас баруун тийш 9 км-ийн зайд сүйрсэн бөгөөд Майами-Даде мужийн захирагч Карлин Гименез хэлэхдээ, “Дийн” нисэх онгоцны буудалд Олон Улсын Нислэгийн сургуулийн хоёр онгоц буусан гэж мэдээлсэн байна.
Л.Сайнбаяр