Европын Холбоо болон Япон улс дэлхийн эдийн засгийн худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурав.
Европын Холбоо, Япон улс нарын хийсэн чөлөөт худалдааны хэлэлцээр нь бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах зорилготой юм. Энэхүү гэрээ нь 600 сая хүн буюу дэлхийн эдийн засгийн гуравны нэгийг хамарна гэж тооцжээ.
Дээрх гэрээг хийснээр Японы автомашин үйлдвэрлэгч, электроникийн компаниудтай холбоотой зарим асуудал, бэрхшээл тулгарч магадгүй гэж тэд үзэж байна.
Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Туск "Энэ нь хоёр талын худалдааны томоохон гэрээ" гэж үзсэн бөгөөд “Европын Холбоо болон Япон улсын хоорондын харилцаа өмнө нь ойр байгаагүй юм. Харин тохиролцоонд хүрснээр газар зүйн хувьд зайтай ч улс төр, эдийн засгийн хувьд бид илүү ойрхон байна” хэмээн тэмдэглэжээ.
Европын Холбоо, Японөнгөрсөн онд 129 тэрбум евро бараа борлуулсан тухай Европын Холбооноос мэдээлжээ.
Б.Цэрэнлхам