Завхан голын усыг хуримтлуулснаар 20 км урт, 10 гаруй км өргөнтэй нуур Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт “Гэгээн” хэмээх нуур бий болсон билээ. Тайширын усан цахилгаан станцын усан сан, нэн цэнгэг ус бүхий "Гэгээн" нуур нь хүний үйл ажиллагаанаас бий болсон манай орны хамгийн залуу нуур болсон юм.
Тэгвэл энэ нуурыг олон улсын хайлтын системд бүртгэгдлээ.
Гэгээн нууранд Монгол хадран, Алтайн сугас гэсэн хоёр төрлийн загас үржиж, усны шувууд суурьшин, мал ундаалах болсон байна.
Байгаль Орчны Яамнаас 2003 онд зохион байгуулсан гадаргын усны тооллогоор 683 гол, 1500 горхи, 760 нуур цөөрөм ширгэж, уул уурхайн үйл ажиллагаанаас олон гол бохирдсон тоо баримт бий. Харин Гэгээн нуур нь гадагшаа урсгалтай Монголын гол мөрнүүдийг зөв зохистойгоор усыг нь тогтоон, хиймлээр нуур үүсгэсэн сайхан жишээ болсон гэж холбогдох хүмүүс ярьж байна.
Л.Сайнбаяр
Сэтгэгдэл (3)