ОХУ-д болсон энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад 77 настай иргэн оролцжээ. Тэрбээр математик болон физикийн хичээлээр ЭЕШ өгсөн байна.
Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын хамгийн ахмад настай оролцогч тэрбээр 1941 оны 1 дүгээр сарын 18-нд төржээ.
Харин энэ шалгалтанд оролцсон хамгийн залуу хүмүүс нь 13 болон 14 настай 2 сурагч байжээ. Тэд орос хэл, англи хэл, нийгмийн ухаан, зохион бичлэг болон математикийн шалгалтуудыг өгсөн байна.
ОХУ-д өнгөрсөн 5 дугаар сарын 28-наас энэ сарын 2 хүртэл явагдсан ЭЕШ-д нийт 730 мянган хүн оролцжээ
Сэтгэгдэл (1)