БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин өчигдөр НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ерөнхий захирал Одри Азулай нартай уулзав. Уулзалтын хүрээнд ЮНЕСКО болон Хятадын хамтыг харилцаа, үйл ажиллагааны талаар ярилцсан юм.
Ехөнхийлөгч Ши Жиньпин “Хятад улс соёл иргэншил, хүний хөгжил, ахиц дэвшлийн хоорондын харилцан яриа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд илүү их хувь нэмэр оруулахыг хүсч байна.Дэлхийн хамгийн том оюуны хамтын ажиллагааны байгууллага болох ЮНЕСКО нь хүн төрөлхтний ирээдүйг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Хятад ч мөн адил эв нэгдэлтэй ертөнц , эв нэгдлийн хамтарсан үзэл баримтлалыг дэмжиж, харилцан хүндэтгэх, өөр өөр соёл заншлыг харилцан солилцохыг хүсдэг” хэмээн ярив.
Мөн ЮНЕСКО-тай хийсэн Хятадын тогтвортой хөгжил нь дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд нааштай хандаж байгааг онцлон тэмдэглэв.
Харин Одри Азулай ЮНЕСКО-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байгаадталархаж байгаагаа энэ дашрамд илэрхийлж байлаа.
Б.Цэрэнлхам