Индонез улсын Жакарта хотод Азийн спортын наадам энэ оны наймдугаар сарын 18-наас есдүгээр сарын 2-нд болно. Тус наадамд оролцох Монгол Улсын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг бэлтгэл сургуулилтаа хийсээр байна.
Дасгалжуулагчдын баг, МСБХ-ны Удирдах зөвлөл болон албаны хүмүүс тамирчдын биеийн байдал болон бэлтгэлжилт зэргийг харгалзан үзэж санал хураалтаар Жакарта 2018 Наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох 12 тамирчдыг тодруулан бэлтгэл хийж эхлээд байна. Та бүхэнд эрэгтэй шигшээ багийн тамирчид болон дасгалжуулагчдын багийн танилцуулж байна.
Тамирчид: Тунгалагийн Санчир
Баттүвшингийн Билгүүн
Пүрэвжавын Болортулга
Даваадоржийн Мөнхтүвшин
Баттулгын Батжавхлан
Отгонаатарын Сэргэлэн
Отгонбаярын Очирбат
Очирбатын Эрдэнэцогт
Нарангэрэлийн Батбаяр
Бат-Эрдэнийн Болдбаатар
Очбадрахын Дөлгөөн
Ариунболдын Ананд
Дасгалжуулагч: Шинэнгийн Сэдбазар
Доржготовын Пүрэвдорж
Рэнцэнгийн Отгонжаргал
Чимэгдоржийн Ижилболд
Цагаанбаатарын Чинзоригт
Жакарта 2018 Азийн наадамд оролцох Монгол Улсын эрэгтэй шигшээ багийн тамирчиддаа нийт сагсан бөмбөг сонирхогчдынхоо өмнөөс амжилт хүсье.