2018 оны долдугаар сарын 16-ны өдөр Пакистаны төв Мултан дүүргийн нэгэн ресторанд хүчтэй гал гарч дэлбэрэлт үүссэний улмаас гурван хүн амь үрэгдэж, 25 хүн шархадсан байна.
Хотын цагдаагийн газрын ажилтан Муниер Масдью хэлэхдээ “дэлбэрэлтийн шалтгаан нь одоогоор мэдэгдээгүй байгаа” гэжээ.
Пакистаны Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уг ресторанд хийн цилиндр галд өртсөн гэж мэдээллээд байгаа юм байна.
Дэлбэрэлтэд өртсөн хүмүүсийн дийлэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд байжээ.
Л.Сайнбаяр