Ерөнхийлөгч Трамп, Путин нарын уулзалт өчигдөр Финландын нийслэл Хельсинк хотод болсон билээ.
Уулзалтын хүрээнд талууд цөмийн зэвсгийг онцлон дурджээ. Мөн цөмийн зэвсгийг хяналттай байлгах нь анхаарах гол зүйлийн нэг хэмээн шинжээчид үзэж байгаа юм. Тиймээс талууд “New start” нэртэй гэрээ байгуулжээ. Энэ нь 2021 он хүртэл үргэлжлэх бөгөөд цөмийн зэвсгийн хэмжээг багасгах, хязгаарлах зорилготой юм.
Мөн хоёр тал бие биенийхээ үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцоогүй гэдгээ энэ дашрамд дурдсан юм. АНУ болон ОХУ-ын хооронд цөмийн зэвсэг, цэрэг тагнуулын олон ээдрээнээс болж харилцаа нь хурцадмал байдалтай байсан бол энэ удаагийн уулзалтаар талууд харилцан ойлголцож, найрсаг харилцаа бий боллоо хэмээн шинжээчид үзэж байна.
Путин Хельсинкийн хурал дээр "нааштай, ашиг тустай" яриа боллоо гэж ярьсан бол Трамп " үр бүтээлтэй яриа хэлэлцээ" гэж талууд уулзалтыг дүгнэжээ.
Түүнчлэн удирдагчид хамтран ажиллаж Сирийн хямралыг шийдвэрлэнэ хэмээн мэдэгдлээ.
Б.Цэрэнлхам