Адидас компани хуванцар хэрэглээг багасгах компаниудын эгнээнд нэгдэж 2024 он гэхэд зөвхөн дахин боловсруулсан материал хэрэглэнэ хэмээн амлав. Дэлхийн нэртэй спорт хувцасны брэнд даваа гарагт компанынхаа хувцас үйлдвэрлэл, оффисын хэрэглээ болон дэлгүүрүүддээ шинээр үйлдвэрлэсэн хуванцар хэрэглэхгүй гэдгээ мэдэгдлээ. Оронд нь тэд 100 хувь дахин боловсруулсан полиэфир хуванцар хэрэглэх ба боломжит бүх шийдлийг ашиглана хэмээн ярив. 2019 оны хавар, зуны үйлдвэрлэлийнхээ 41 хувийг дахин боловсруулсан полиэфир хуванцараар хийх аж.
Ц.СУВД