ДАШТ-ний аваргуудаа хөгжөөн дэмжигчид нь Елисэйн талбайд баяртайгаар хүлээн авчээ. Нийслэл хотынхоо гудамжаар парад хийхээсээ өмнө Парисын Чарльз де Гюлль нисэх онгоцны буудалд тэднийг хүлээн авах үйл ажиллагаа болсон байна.
Түүнчлэн Францын шигшээ баг улсынхаа хамгийн дээд шагнал болох Легионы одонгоор шагнуулжээ.
Тус баярын үеэр Францын багийн дасгалжуулагч Дидье Дишам “Ялалт бол дээд шан юм” гэжээ.
Л.Сайнбаяр