Холбооны бүгд найрамдах Герман улсын алдарт “Dschinghis Khan” хамтлаг ОХУ-д болсон Хөлбөмбөгийн ДАШТ-ийг алдарт Чингис хаан дуугаараа нээсэн билээ.
Тэгвэл хаалтын концертын дараа шууд Монгол улсад ирэхээр товлосон байна.
Тус хамтлагийн 40 жилийнхээ ой 2019 онд болох бөгөөд Мянганы суут хүн - Их Эзэн Чингис хааны бүтээн байгуулалтыг ажлыг дэлхий дахинд сурталчлах, хөрөнгө оруулалтын орчныг судлах юм байна. Мөн Алдарт Чингис хаан дууг Монгол ахуйд зориулан дуулах аж.
Л.Сайнбаяр