Бүтэн сарын хугацаанд дэлхий нийтийг байлдан дагуулсан Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн Франц-Хорватын багуудын тоглолтоор өндөрлөлөө.
Тус хоёр багийн хувьд өмнө нь 1998 оны Дэлхийн аваргаар анх таарч тоглож байсан бөгөөд 2:1 харьцаатай Францын баг хожсоноор өндөрлөж байжээ. Нийт таван удаа таарч тоглоход хоёр удаа тэнцэж, гурван удаа Францын багийн хожлоор өндөрлөсөн байна.
Тоглолтын эхний гоолыг Францын багийн довтлогч Антонн Грийзман 17 дахь минутанд хийлээ. Түүний чөлөөт цохилтоос хаалгаруу чиглэсэн бөмбөг Хорватын багийн Марио Манжукичийн толгойд ойн орсон юм.
Тоглолтын хоёр дахь гоолыг Хорватын багаас Иван Перисич оруулав.
Төд удалгүй Францын багийн хоёр дахь гоолыг Антонн Грийзман торгуулийн цохиолтоос хийсэн юм. Эхний хагас 2:1 харьцаатай өндөрлөв.
Тоглолтын үндсэн цагт 58 дахь минутад Францын багаас Паул Погба, 65 дахь минутанд Пилиан Мбаппе нар тус тус гоолдож тооны харьцааг 4:1 болгосон юм.
Харин Хорватын багаас 67 дахь минутанд Марио Манжукич гоол хийж тооны харьцааг 4:2 болгов.
Улмаар тоглолтын цаг дуусч Франц дэлхийн хошой аварга болж 20 жилийн дараа дахин Алтан дагинын цомыг өргөлөө. Харин анх удаагаа финалд шалгарч байгаа Хорватын багийн хувьд мөнгөн медалыг хүртэв. Хүрэл медалыг Бельгийн шигшээ баг хүртлээ.