Хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 64 дэх буюу хамгийн сүүлийн тоглолт өнөөдөр Москва хотын Лужники цэнгэлдэх хүрээлэнд Улаанбаатарын цагаар 23 цагт Франц-Хорватын шигшээ багуудын хооронд өрнөх юм.
Хагас шигшээд Францтай тоглоод 1:0-р хожигдсон Бельги, Хорваттай тоглоод 2:1-р хожигдсон Английн багууд өчигдөр хоорондоо тоглож, Бельги түүхэндээ анх удаа хүрэл медалийн эзэд болсон билээ.
Харин Хорват-Францын багууд мөнгөн медалийн болзол хангаад байгаа бөгөөд өнөөдөр тэдний хэн нь Дэлхийн аварга болох нь тодорхой болох юм.