ОХУ-д зохион байгуулагдаж буй ДАШТ-ий шөвгийн наймын тоглолт Франц, Уругвайн шигшээ багуудаар эхэлж 1998 оны Дэлхийн аварга Францын шигшээ баг 2:0 оор хожил байгуулж шөвгийн дөрөвт үлдлээ. Тоглолтын 40 дэхь минутад Испаний Эзэн Хааны клуб Реал Мадридийн төвийн хамгаалагч Рафаэд Варанэ мөргөж эхний гоолыг орууллаа. Харин хоёр дахь гоолыг тоглолтын 61 дэхь минутад Антон Гриезманн шулуун цохилтоор орууллаа.
Энэ дэлхийн аваргад хамгаалалтаараа гайхагдаад байсан Уругвайн шигшээ баг ийнхүү тэмцээнийг орхиж байна. Тус багийн хожигдлын шалтгааныг довтлогч Эдисон Каванигийн бэртэл, гэмтэлтэй холбоотой хэмээн аналистууд үзэж байна. Францын шигшээ баг нэг ч хожигдолгүйгээр тэмцээнээ үргэлжлүүлж байна. Тэмцээн цааш Бразил-Бельги, Англи- Швед, Орос- Хорватын тоглолтуудаар үргэлжилнэ.
Л.Сайнбаяр