Энэ долоо хоногт Өмнөд Солонгосын 100 тамирчин хоёр Солонгосын хоорондын сагсны тэмцээнд оролцохоор хойд хилийг зорих гэж байна. БНСУ-ын Нэгдлийн Яамны сайд Чо Мён гён тамирчдыг ахлаж явах ба төрийн албаны таван албан хаагч, 50 эрэгтэй сагсчин, 30 эмэгтэй сагсчин, 15 ажилчдын бүрэлдэхүүнтэй явах аж. Өчигдөр Сөүлийн агаарын баазаас өглөөний 10 цагт хөдөлсөн. Нийт дөрвөн тоглолт болох ба лхагва, пүрэв гарагт тус бүр хоёр хоёр тоглолт болно. Тэмцээний үеэр төрийн далбаа болон төрийн дуулал ашиглахгүй байхаар тохирчээ. Мөн үеэр Нэгдэлийн Сайд Пёньяны албаны төлөөлөгчид болон их удирдагч Ким Жон Ын-тай уулзах аж.
Ц.Сувд
Сэтгэгдэл (1)