Патентын асуудлаар долоон жил үргэлжилсэн Samsung Electronics болон Apple-н хоорондын маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгджээ. Роётэрсийн мэдээлснээр ямар тохиролцоонд хүрсэн нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд талууд ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл Samsung компани Apple-н iPhone утасны загварыг хулгайлсан асуудлаар Apple компанид төлбөр төлөх эсэх нь тодорхойгүй байна. Apple компани 2011 онд Samsung компанийг iPhone утасны загварыг хуулбарласан гэх хэргээр шүүхэд хандаж анх энэ хэрэг үүссэн.
Ц.СУВД