АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын удирдагч Ким Чен Унтай уулзахаас татгалзахад бэлэн байна гэж америкийн дэд ерөнхийлөгч Майк Пенс телевизийн Fox News сувагт өгсөн ярилцлагадаа тэмдэглэлээ хэмээн Reuters агентлаг дамжуулсан байна. Тэрбээр “Тармптой тоглож болно гэж бодож байгаа бол Ким Чен Ун том эндүүрч байна” гэжээ.
Вашингтон Умард Солонгосын удирдагчтай хийх уулзалтаа өөрчлөх юм биш биз гэсэн сэтгүүлчийн асуултад Пенс “Энэ бол асуудалгүй” гэсэн байна.
АНУ-БНАСАУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг зургадугаар сарын 12-нд Сингапурт хийхээр товлоод байгаа. Гэтэл Пеньян энэ уулзалтад оролцох эсэхээ эргэн харна гэж тавдугаар сарын 16-нд мэдэгдсэн юм. Энэ нь Умард Солонгос ганцхан талын цөмийн зэвсгийг устгах гэсэн шаардлага тавьж байгаа улстай яриа хэлэлцээр хийхийг хүсэхгүй байгаатай холбоотой байх гэж Пенс хэлжээ хэмээн lenta.ru мэдээлсэн байна.
Сэтгэгдэл (4)