Мексикийн иргэн 70 настай Мария де ла Луз зургаан сартай жирэмсэн гэдгээ сэтгүүлчдэд хэлж бүр эхо аппаратын зургаа үзүүлжээ. Энэ нь хамгийн өндөр настай жирэмслэлтийн дээд амжилт хэмээн Daily Mail хэвлэл онцолсон байна. “Эмч нар хүүхдийг охин гэж хэлсэн. Энэ зурган дээр ч түүний бяцхан нүүр харагдаж байгаа биз дээ” гэж Луз сэтгүүлчдэд ярьсан байна. Харин тэрээр зохиомлоор үр тогтоосон уу, ер нь хэрхэн жирэмсэн болсноо яриагүй зөвхөн “Толгой эргээд, хөл өвдөх болсон. Хувийн, улсын эмнэлгүүд 10 орчим шинжилгээ авч, эход хараад итгэж ядаж байсан шүү” гэжээ. Марии де ла Луз өмнө нь долоон удаа төрж байсан, хэдийнээ насанд хүрцгээсэн хүүхдүүд нь эхийгээ жирэмсэн болсонд нэг их таатай биш байгаа юм байна. Эмч нарын хувьд түүний наснаас шалтгаалаад хүүхдийг хийсвэр хийж гаргахаар төлөвлөжээ.
2006 онд Испанийн Марии Дель Кармен Боусада де Лара гэгч 66 настай эмэгтэй ихэр хүүхэд төрүүлж байсан нь өмнөх дээд амжилт байсан юм. Тэрбээр хоёр ой өнгөрсөн хүүхдүүдээ төрөл төрөгсөддөө орхиод 69 насандаа өндгөвчийн хорт хавдраар нас баржээ.